images

ЗАСГИЙН ГАЗАР БОДЛОГОО ЭЦЭСЛЭЖ БАЙНА

МЭДЭЭ

2024-09-09

61

Өнгөрөгч Баасан гарагт Тайландын Хаант Улсын Засгийн газрын 35 гишүүн тангараг өргөж, Бямба гарагт Засгийн газрын бодлогын байр суурийг тодорхойлох хуралдааныг зохион байгуулав. Шинэ Засгийн газар бодлогын баримт бичгийг Парламентад танилцуулах шаардлагатай аж.

Ерөнхий сайд Петонтан Чинават эвслийн бусад намын байр суурийг ч мөн тусгахаа мэдэгдсэн байна. Бодлогын баримт бичигт цахим хэтэвч буюу 16 нас хүрсэн иргэн бүрт 10,000 баат олгох хөтөлбөрийг санхүүгийн жил (9 дүгээр сарын 30-ны өдөр) дуусахаас өмнө эхлүүлэхээр тусгасан. Уг хөтөлбөрийг хэсэгчлэн санхүүжүүлэхийн тулд энэ жилийн төсвийг 122 тэрбум баатаар нэмэгдүүлэх нэмэлт хуулийн төслийг парламент баталсан юм.

Бусад бодлогын баримт бичигт иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх зэрэг асуудал тусгагдаж байна. Харин урт хугацааны бодлогод казино буюу “entertainment” цогцолбор барих, мөн үер, ган гачигтай тэмцэх усны менежментийн төсөл тус тус багтсан байна.

Эх сурвалж: Bangkok Post