images

ШВЕ КОККО ДАХЬ АЛБАН БАЙГУУЛЛАГА, БИЗНЕСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХААЖ, ИРГЭДИЙГ 2024 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ДОТОР НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛНЭ

МЭДЭЭ

2024-09-06

56

Америкийн Нэгдсэн Улсын Энх тайвны хүрээлэнгийн 2024 оны 04 дүгээр сард гаргасан тайланд мьянмарын Карен мужийн хил хамгаалах хүчин (Border Guard Force) Мявадди хотод хууль бус үйл ажиллагаа эрхэлж буй хятадын бүлэглэлтэй холбоотой, мөн эдгээр гэмт бүлэглэл цахим залилан, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байгааг онцолсон. Улмаар Карен мужийн хил хамгаалах хүчин 2024 оны 05 дугаар сард олон улсын дарамт шахалт болон мьянмарын Засгийн газрын хүсэлтийг харгалзан Мявадди хотод цахим бизнес эрхэлж буй гадаад улсын иргэдийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор гарахыг шаардаж байсан болно. Харин өнгөрсөн 08 дугаар сарын 13-ны өдөр Карен мужийн хил хамгаалах хүчин олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан Шве Кокко дахь албан байгууллага, бизнесийн үйл ажиллагааг хааж, иргэдийг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор нүүлгэн шилжүүлнэ гэж мэдэгдсэнээр Шве Кокко дахь бүс нутгийн хөгжлийн төсөл, хөтөлбөр тодорхойгүй хугацаагаар хаагдахад хүрчээ. Түүнчлэн тогтоосон хугацаанд гараагүй гадаад улсын иргэдэд хуулийн хариуцлага хүлээлгэх бөгөөд иргэд 1,000 гаруй ам.долларын хураамж төлж, нэгдсэн унаагаар зорчих аж. Өнөөдрийн байдлаар мьянмар, хятадын хилийн дагуу хууль бус үйл ажиллагаа явуулж буй гадаад улсын иргэдийг олноор баривчилж, албадан нутаг буцааж байна.

Эх сурвалж: Nation Thailand