ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН БҮС НУТГИЙН 1,000 БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ЦАХИМ ЭКСПОРТЫН ЧИГЛЭЛЭЭР СУРГАЖ, УР ЧАДВАРЫН ЗӨРҮҮГ АРИЛГАВ
Цахим экспортыг бий болгох хөтөлбөр (DEEP)-ийн хүрээнд Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн 1,000 бизнес эрхлэгчдэд зах зээлийн дүн шинжилгээ хийх ур чадвар эзэмшүүлэв. Хөтөлбөрт Олон улсын худалдааны төвийн “Export Potential Map”, “Global Trade Helpdesk”, ‘Google’-ийн “Market Finder” болон Олон улсын худалдааны танхимын “Incoterms” зэрэг журам, программ хангамжийг багтаасан бөгөөд хөтөлбөрийг Олон улсын худалдааны танхим, “Google”, Олон улсын худалдааны төв болон Дэлхийн оюуны өмчийн байгууллага хамтран хэрэгжүүлсэн байна. Сургалтаар хиймэл оюун ухаан, тухайлбал “Google Gemini” платформыг ашиглан бизнесийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, цахим дүн шинжилгээ, аудит хийх, зах зээлийн төлөвлөгөө боловсруулах ур чадварыг эзэмшүүлснээс гадна оролцогчид оюуны өмчийг хамгаалах, зах зээлийн өрсөлдөөнд брэндийн нэр хүндээ хадгалах мэдлэгээ дээшлүүлсэн байна. Сургалтад хамрагдсан нийт бизнес эрхлэгчдийн 95 орчим хувь нь сургалтаар олж авсан мэдлэг, ур чадвартаа тулгуурлан бизнесийн үйл ажиллагаандаа томоохон өөрчлөлт хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: Nation Thailand