images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЗӨӨЛӨН ХҮЧ НЬЮ-ЙОРК ХОТНОО ТОД ГЭРЭЛТЭВ

МЭДЭЭ

2024-09-05

53

Тайландын Хаант Улс Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотын “Times Square” талбайд "Ignite Thailand" арга хэмжээг зохион байгуулав. Тус арга хэмжээний үеэр тайландын онцлог, өвөрмөц шинжийг харуулсан бараа, бүтээгдэхүүнийг олон нийтэд танилцуулсан нь олны анхаарлыг татав. Өнгөрсөн Мягмар гарагт болсон энэхүү арга хэмжээ нь тайландын бараа, бүтээгдэхүүний дэлхийд үзүүлэх нөлөө, шинэ санаа болон тус улсын бараа, бүтээгдэхүүний чанарыг олон нийтэд сурталчлан таниулахад чиглэсэн болохыг тайландын Худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Вуттикрай Лийвирапхан онцлон тэмдэглэв. Тэрбээр америкийн зарим хэрэглэгчид тайландын олон төрлийн бараа, бүтээгдэхүүн, тухайлбал жимсний мөхөөлдөс, хувцас, хэрэглэлийн талаар мэддэггүй байж болох ч тус улсын Худалдааны яамнаас америкийн зах зээлийг тай брэндийг сурталчлах тэргүүлэгч 10 зах зээлийн нэг болгох зорилт тавин ажиллаж байгаагаа илэрхийлэв. Тус арга хэмжээний үеэр тай хоол, шар буурцгийн сүмс, коксын сүү зэрэг бараа, бүтээгдэхүүнийг олон нийтэд танилцуулснаас гадна тай бокс болон бусад соёлын үзүүлбэрийг толилуулсан байна. Тус улс ирэх 11 дүгээр сард ижил төрлийн арга хэмжээг ИБУИНХУ-д хийхээр төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: The Nation Thailand