АНУТИН КАННАБИСЫН ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙГ ХАРЖ БАЙНА
Тайландын Хаант Улсын Бумжайтай намын дарга Анутин Чарнвиракул энэ Мягмар гарагт хэлэхдээ, тус намын олсны ургамал буюу каннабисыг дэмжсэн бодлогыг шинэ Засгийн газар баталж, улмаар Ерөнхий сайд асан Сетта Тависины ажлыг үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Энэ 7 дугаар сард Ерөнхий сайд Сетта каннабисын асуудлаар түүнд буулт хийж, уг ургамлыг эрүүл мэнд, судалгаа, хөгжлийн зорилгоор ашиглахыг зохицуулах хуулийн төсөл боловсруулахыг үүрэг болгосон. Энэ нь каннабисыг хар тамхины жагсаалтад буцаан оруулах гэсэн Засгийн газрын саналд бүрэн эргэлт хийсэн юм. Тэрбээр энэ Мягмар гарагт хэлэхдээ, каннабисын хяналтын тухай хуулийн төслийг зөвхөн нийгмийн эрүүл мэнд болон судалгаа шинжилгээний зорилгоор ашиглах зохицуулалттай байхаар батлахыг шахаж байгаа нь удахгүй парламентаас зарлах Бумжайтай намаас эрх баригч “Тайчуудын төлөөх” (Pheu Thai) намд өргөн мэдүүлсэн эвслийн үндсэн зургаан бодлогын нэг юм. Уг бодлого нь Тайландын Хаант Улсын эмийн ургамал, тэр дундаа олсны ургамлыг судлах, хөгжүүлэх зорилготой гэж тэрбээр хэлжээ.
Засгийн газраас хууль ёсны казино зэрэг зугаа цэнгээний цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа тухайд Анутин хэлэхдээ, Бумжайтай нь эвслийн гол намын хувьд үүнийг тодорхой бүлэг хүмүүст ашигтай байхаар буруугаар ашиглаагүй тохиолдолд дэмжих болно гэв. Тэрбээр, "үнэндээ, энэ төслийн талаар санаа зовохгүй байна, учир нь бид нэлээд өргөн цар хүрээг хамарсан ёс зүйн дүрэмтэй улс бөгөөд хүн бүр энэ дүрмийг дагаж мөрдөхөд онцгой анхаарал хандуулж байна" гэжээ. Бумжайтай намаас санал болгож буй бусад бодлогын хувьд төвлөрлийг бууруулах, боловсролд тэгш хүртээмжтэй хандах, усны менежментийг сайжруулах, цэвэр эрчим хүч зэрэг асуудал багтаж байна гэж тэрбээр хэлэв.
Эх сурвалж: Bangkok Post