images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС ИРЭХ 2025 ОНООС ЭХЛЭН ЦАХИМ ТОГЛООМЫН ЭКОСИСТЕМ БҮРДҮҮЛНЭ

МЭДЭЭ

2024-09-03

31

Тайландын Хаант Улсын Цахим эдийн засаг, нийгмийн яамнаас цахим тоглоомын салбарын хөгжлийг боловсронгуй болгох хүрээнд “Цахим тоглоом үйлдвэрлэлийн тухай хууль”-ийн төслийг Соёлын яам болон Цахим эдийн засгийг дэмжих агентлаг хамтран боловсруулж байгааг Цахим эдийн засгийг дэмжих агентлагийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Нуттапон Нимманпатчарин онцлон тэмдэглэв. Тэрбээр энэхүү хуулийн төслийг баталснаар цахим тоглоомын салбараас жил бүр 40 тэрбум тай баат буюу 1.1 тэрбум ам.долларын ашиг олох бөгөөд цаашид Тайландын Хаант Улсыг Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн цахим тоглоомын “сүлжээ (hub)” болгох зорилт тавьж байгааг онцлов. Түүнчлэн тус хуулийн төсөлтэй холбогдуулан зарим төр болон төрийн өмчит агентлагийн зүгээс цахим тоглоомыг мөрийтэй тоглоом зохион байгуулахад ашиглах эрсдэлтэй гэдэгт санаа зовж байгаагаа илэрхийлсэн тул эл асуудалд төрийн хяналт, зохицуулалт, тухайлбал Цахим цагдаагийн товчооны үүрэг, оролцоо зайлшгүй чухал ач холбогдолтой гэж мэдэгдэв. “Цахим тоглоом үйлдвэрлэлийн тухай хууль”-ийн төслийг энэ 09 дүгээр сард багтаан Засгийн газар болон Төрийн зөвлөлийн ажлын албанд тус тус өргөн мэдүүлэх бөгөөд үүнээс өмнө нийтийн сонсгол зохион байгуулах аж.

Эх сурвалж: Bangkok Post