images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТӨСВИЙН ОРЛОГО САНХҮҮГИЙН ЖИЛИЙН СҮҮЛИЙН САРД САЙЖИРЧ БАЙНА

МЭДЭЭ

2024-09-03

132

Тайландын Хаант Улсын Засгийн газрын төсвийн орлого 2024 оны төсвийн жилийн сүүлийн хоёр сарын хугацаанд сайжирч байгааг тус улсын Төсвийн бодлогын газрын дарга Пончай Тийрават онцлон тэмдэглэв. Тэрбээр тус улсын эдийн засгийн нөхцөл байдал сэргэсэн нь орлогын тасалдал буурахад эергээр нөлөөлсөн бөгөөд тус улсын Засгийн газар өнгөрсөн 2023 оны 10 дугаар сараас энэ 2024 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 2.2 их наяд тай баат буюу 64.1 тэрбум ам.долларын төсвийн орлого бүрдүүлсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.3 хувиар өссөн үзүүлэлт гэж тодотгов. Төсвийн бодлогын газрын дарга Пончай Тийрават-ын мэдэгдсэнээр тус улсын Орлого бүрдүүлэлтийн газар, Гаалийн ерөнхий газар, Төрийн сан болон зарим төрийн өмчит газрын орлого хүлээлтээс давсан, мөн дизель түлш, бензиний татварыг бууруулж, цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгслийг дэмжих арга хэмжээ авсан нь тус улсын төсвийн орлого бүрдүүлэлтэд чухал үр дүн үзүүлсэн гэж мэдэгдэв. Түүнчлэн төсвийн төвлөрүүлэлтийн хүрээнд зарим тусгай арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь тус улсын Засгийн газрын цэвэр орлого өнгөрсөн оны мөн үеэс 6.8 хувиар өсөхөд нөлөөлсөн байна.

Эх сурвалж: Bangkok Post