images

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛААС 50 ИХ НАЯД АМ.ДОЛЛАРЫН ОРЛОГО ОЛНО

МЭДЭЭ

2024-09-02

111

Тайландын аялал жуулчлалын газраас мэдээлснээр тус улсад энэ оны одоогийн байдлаар 23 сая жуулчин хүрэлцэн ирсэн бөгөөд сүүлийн дөрвөн сард 12 гаруй сая жуулчдыг хүлээн авч, аялал жуулчлалаас нийт 50 их наяд ам.долларын орлого олох төлөвтэй байна.

Энэ оны 08 дугаар сарын 26-ны байдлаар, 2024 онд ирсэн гадаад жуулчдын тоо 23 саяд хүрч, Зүүн Ази, ялангуяа Хятад, Европ, Өмнөд Азиас энэ оны сүүлчээр жуулчид аялахаар тийзээ худалдан авч байгаа гэж Тайландын аялал жуулчлалын газраас мэдээлэв.

Өнгөрсөн Баасан гарагт Тайландын аялал жуулчлалын газар Хятадын цахим аялал жуулчлалын тур оператор болох Нанжин Туниу компанитай эрмэлзлийн захидал байгуулав. Хамтын ажиллагаа нь өгөгдөл, мэдээлэл солилцох, түүнчлэн аялал жуулчлалын арга хэмжээнд харилцан оролцох ажээ.

Туниугийн мэдээлснээр, 2024 оны эхний долоон сарын байдлаар Тайландад хийсэн бүлэг жуулчдын аяллын захиалга өмнөх оны мөн үетэй харьцуулахад 161 хувиар өссөн байна.

Эх сурвалж: Bangkok Post