АНУ-ЫН БОДЛОГЫН ХҮҮД ӨӨРЧЛӨЛТ ОРСОН Ч МАЛАЙЗ, ИНДОНЕЗИД ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ДЭЭД ХЭМЖЭЭНД ХҮРЭВ
Гадаадын хөрөнгө оруулагчид Индонез, Малайз дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байгаа бөгөөд АНУ-ын Холбооны нөөцийн сан мөнгөний бодлогоо зөөлрүүлэх бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа тул эдгээр зах зээл нь бусад хөгжиж буй эдийн засагтай харьцуулахад илүү их ашиг олох магадлалтай гэж үзэж байгаа ажээ.
Блүүмбергийн мэдээлснээр санхүүгийн хүчтэй бодлого, цахилгаан машин, дата төв зэрэг хөгжиж буй технологийн салбарт анхаарал хандуулснаар Индонез, Малайзад ихээхэн хөрөнгө оруулалт татаж байгаа юм. Энэтхэг, Хятад зэрэг томоохон өрсөлдөгчдийн ард хоцордог Зүүн Өмнөд Азийн эдгээр зах зээл хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татаж байна. Блүүмбергийн статистик мэдээллээс харахад 8 дугаар сард Азийн улсаас Индонез, Малайз, Филиппин л хөрөнгийн зах зээлд цэвэр гадаад урсгал орж ирсэн.
Малайзын хувьцаанд оруулсан гадаадын хөрөнгө оруулалт 08 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 491 сая ам.долларт хүрсэн нь 2022 оны 03 дугаар сараас хойшхи хамгийн өндөр үзүүлэлт юм. Малайз Улс технологи, хиймэл оюун ухаанд суурилсан мэдээллийн төвд анхаарал хандуулж байгаа эдийн засгийн сүүлийн хоёр улиралд өсөлттэй байна. Мөн чип туршилтын төв нь Microsoft Corp., Nvidia Corp., Alphabet Inc зэрэг томоохон компаниас дэд бүтцийн томоохон хөрөнгө оруулалтыг татсан байна.
Эх сурвалж: Malaymail