МЬЯНМАРЫН ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ УЛСАД ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРЭГТ НЭР ХОЛБОГДСОН 50,000 ГАРУЙ ХҮНИЙГ СААТУУЛАВ
Сүүлийн жилд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Олон нийтийн аюулгүй байдлын албанаас үндэстэн дамнасан томоохон гэмт хэрэгтэй тэмцэх хүчин чармайлтаа нэмэгдүүлж, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын хойд бүс нутагт залилангийн гэмт хэрэгт нэр холбогдсон 50,000 гаруй хүнийг саатуулан шалгаж байгааг хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас мэдэгдэв. Тус улсын аюулгүй байдлын асуудал хариуцсан холбогдох байгууллага бусад улсын хууль сахиулах байгууллагатай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагааны механизм байгуулсан ба энэ хүрээнд мьянмарын Цагдаагийн газраас залилангийн гэмт хэргийн гол зохион байгуулагч Бай Суочень-ийг шилжүүлэн авсан болохыг хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яамны дэд сайд Чи Янжүн онцлов. Тэрбээр “Алтан гурвалжин”-гийн бүс нутагт хятадын оролцоотой гэмт хэргийг таслан зогсоож, лаос, камбож, тайланд болон бусад улсын хууль сахиулах байгууллагатай хамтарсан тусгай ажиллагаа явуулж байгааг тэмдэглэв.
Эх сурвалж: Nation Thailand