images

“ПАРИС-2024” ЗУНЫ ПАРАОЛИМПИЙН НЭЭЛТИЙН ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН БАГ, ТАМИРЧИД ОРОЛЦОВ

МЭДЭЭ

2024-08-30

40

Өнгөрсөн Лхагва гарагт Парис хотноо болсон “Парис-2024” зуны параолимпын нээлтийн ёслолын үйл ажиллагаанд Тайландын Хаант Улсын тэргэнцэртэй уралдааны тамирчин Ативат Паенг-нуеа, тэргэнцэртэй туялзуур сэлэмний тамирчин Саясуний Жана нар өөрийн улсын баг, тамирчдыг тэргүүлж, оролцов. Энэхүү нээлтийн ёслолын үйл ажиллагаанд дэлхийн 184 улсын баг, тамирчид оролцсон бөгөөд тус параолимпод Тайландын Хаант Улсын 79 тамирчин байт харваа, хөнгөн атлетик, бадминтон, ширээний теннис, жүдо, таеквондо зэрэг спортын 15 төрөлд өрсөлдөх аж. Тус улс Япон Улсын нийслэл Токио хотноо 2020 онд зохион байгуулагдсан параолимтод 5 алт, 5 мөнгө, 8 хүрэл медаль авч, медалийн тоогоороо эхний 25-д, Зүүн Өмнөд Азийн улсаас эхний 6-д тус тус эрэмбэлэгдэж байсан байна.

Эх сурвалж: Nation Thailand