images

MERCEDES-BENZ КОМПАНИ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСАД ШИНЭ ЦАХИЛГААН АВТОМАШИНЫ ЗАГВАРУУДАА ХУДАЛДААНД ГАРГАЛАА

МЭДЭЭ

2024-08-28

40

Шинээр худалдаанд гарсан Мерседес-Бензийн хоёр төрлийн цахилгаан автомашины загвар нь Тайландын Хаант Улсын автомашины салбарт тулгарч буй сорилтыг даван туулж, шинэ эзэддээ хүрэх гэж байна. ХБНГУ-ын тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч тус компани нь хэдийгээр уналтад ороод байгаа ч тус улсын дотоодын зах зээлийн өсөлтөд итгэлтэй хэвээр байгаа нь хэрэглэгчдийн тус компанийн цахилгаан хөдөлгүүрт технологи, загварт итгэх итгэлийг өөдрөгөөр төсөөлж байгаатай холбон тайлбарлаж байгаа ажээ. Mercedes-Benz компанийн тус улс дахь компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Мартин Швенк хэлэхдээ, "Тайландын Хаант Улсын Засгийн газраас цахилгаан автомашины үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээг дэмжиж байгаагийн улмаас тус улс бүс нутгийн цахилгаан автомашины боломжит зах зээл гэж тооцогддог. Энэхүү бодлого нь цахилгаан автомашины борлуулалт хурдацтай өсөхөд нөлөөлсөн" гэжээ.

ХБНГУ-аас импортоор оруулж ирсэн EQE 300 болон тус улсад угсардаг тансаг зэрэглэлийн цахилгаан SUV жийп загвар болох EQS 450 4MATIC SUV AMG Dynamic нь Тайландын цахилгаан автомашин (EV) сонирхогчдыг татах төлөвтэй байна. Уг загварыг ирэх 10 дугаар сараас 11 дүгээр сард эдгээр автомашиныг захиалсан хэрэглэгчдэд хүргэхээр төлөвлөжээ.

Mercedes-Benz компани нь Бангкок хотын “Unformat Studio”-д энэ 8 дугаар сарын 24-25-нд “StarFest Defining Electric" арга хэмжээг зохион байгуулж, Тайландын хэрэглэгчдэд 13 гаруй төрлийн цахилгаан болон залгууртай hybrid тээврийн хэрэгслийн загварыг турших боломжийг санал болгосон юм. EQE 300 ба EQS 450 4MATIC SUV AMG Dynamic-ийг худалдаж авахад 10 жил буюу 250,000 км зам туулах батерейн баталгаат хугацаатай ирж байгаа ажээ.

Эх сурвалж: Bangkok Post