ЗҮҮН ӨМНӨД АЗИ ДЭЛХИЙН ЦАХИЛГААН ХӨДӨЛГҮҮРТ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН СҮЛЖЭЭ (HUB) БОЛНО
“BloombergNEF” судалгааны байгууллагаас жил бүр эрхлэн гаргадаг “Зүүн Өмнөд Азийн цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгслийн хэтийн төлөв – 2024” тайланд тус бүс нутаг нь дэлхийн цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл үйлдвэрлэлийн сүлжээ (hub) болж байгааг онцолсон байна. Тус тайланд Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн тайланд, индонез, вьетнам, малайз, сингапур болон филиппин зэрэг зургаан улсын цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгслийн хэрэглээ, орон нутгийн үйлдвэрлэлийн чадамжийг чухалчилсан бөгөөд тайланд дурдсанаар өнгөрсөн 2023 онд тус бүс нутагт нийт 153,500 ширхэг зорчигч тээврийн цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл борлуулагдсан нь Засгийн газрын бодлого, мөн тус бүс нутагт БНХАУ-ын цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгчдийн оролцоо нэмэгдсэнтэй шууд холбоотойг онцолсон байна. Тайландын Хаант Улсын хувьд нийт 86,400 ширхэг цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл борлуулсан үзүүлэлтээр бүс нутгаа тэргүүлж байгаа бөгөөд “BloombergNEF” судалгааны байгууллагын үзэж байгаагаар 2040 онд тус бүс нутагт цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгслийн борлуулалт 2.7 саяд хүрч, дэлхийн нийт цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгслийн 56 хувийг бүрдүүлэх аж.
Эх сурвалж: The Nation Thailand