ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ҮНДЭСНИЙ ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН МЭДЭЭЛСНЭЭР ТУС УЛС ДАХЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БУУРСААР БАЙНА
Тайландын Хаант Улсын эдийн засгийн гол хүчин зүйл болох хөрөнгө оруулалт энэ 2024 оны хоёрдугаар улиралд 6.2 хувиар буурснаар тус улсын хөрөнгө оруулалт сүүлийн гурван улирал дараалан буурав. Үндэсний Эдийн засаг, нийгмийн хөгжлийн зөвлөл (NESDC)-ийн мэдээлснээр хувийн хэвшлийн салбар дахь хөрөнгө оруулалт 6.8 хувиар, машин механизм, тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн салбар дахь хөрөнгө оруулалт 8.1 хувиар, тээврийн хэрэгсэл үйлдвэрлэлийн салбар дахь хөрөнгө оруулалт 22.5 хувиар буурснаар тус улсын хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт багасах үндэс болов. Энэ 2024 оны эхний долоон сарын байдлаар шинээр бүртгүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагын тоо 54,220 болсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 69.99 хувиар буурсан үзүүлэлт хэдий ч тус улс энэ 2024 оны эхний хагас жилд 1,412 төсөлд нийт 458 орчим тэрбум тай баат буюу 13.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, үндсэн хөрөнгө 26 тэрбум тай баат буюу 763 сая ам.долларт хүрэв.
Эх сурвалж: The Nation Thailand