ДУРИАН ЖИМСНИЙ ЭКСПОРТЫН ХЭМЖЭЭ 2030 ОН ГЭХЭД 1.8 ТЭРБУМ МАЛАЙЗЫН РИНГГИТ (390 САЯ АМ.ДОЛЛАР)-Т ХҮРНЭ
Малайз Улсын Хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлын яамны мэдээлснээр дуриан жимсний экспортын хэмжээ 2030 он гэхэд 1.8 тэрбум малайзын ринггитэд хүрэх төлөвтэй байна. Тус яамны мэдэгдэлд Малайз Улсын 2018-2022 он хүртэлх таван жилийн хугацаанд дурианы экспортын хэмжээ 256.3 хувиар өссөн байна.
Дуриан нь 2022 онд тус улсын жимсний экспортын 58.6 хувийг эзэлсэн юм. БНХАУ нь Малайз Улсын дурианы экспортын үндсэн зах зээл бөгөөд 2022 онд 887 сая малайзын ринггит бүхий экспортыг тус улсад хийжээ.
Малайз Улс болон БНХАУ 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “Ургамлын эрүүл ахуйн шаардлагын тухай экспортын протокол” (Phytosanitary requirements protocol for export)-д гарын үсэг зурснаар шинэ ургацын дуриан жимс экспортлох боломж нээгдсэн ажээ.
Эх сурвалж: Malaymail