images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД АСАН ТАКСИН ЧИНАВАТ ЭНЭ 2024 ОНЫ 09 ДҮГЭЭР САРААС ЭХЛЭН ТУС УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС 10,000 ТАЙ БААТ БУЮУ 290 ОРЧИМ АМ.ДОЛЛАРЫГ ЭМЗЭГ БҮЛГИЙН ИРГЭДЭД ТАРААНА ГЭЖ МЭДЭГДЭВ

МЭДЭЭ

2024-08-23

145

Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд асан Таксин Чинават "Nation Group"-ийн арга хэмжээнд оролцох үеэрээ анх удаа олон нийтийн өмнө үг хэлэв. Тэрбээр “Цахим хэтэвч” хөтөлбөр энэ 2024 оны 09 дүгээр сараас эхлэн хэрэгжих бөгөөд эхний ээлжид эмзэг бүлгийн иргэд, тэр дундаа амьжиргааны түвшин доогуур 13.5 сая иргэн болон хөгжлийн бэрхшээлтэй 1 сая орчим иргэдийг, харин мөн оны 10 дугаар сараас эхлэн хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргасан дараагийн шатны иргэд буюу 30 саяас ихгүй тооны иргэдийг тус тус хамруулна гэж мэдэгдэв. “Цахим хэтэвч” хөтөлбөр нь анх сарын 70,000 тай баат буюу 2,000 орчим ам.доллараас бага орлоготой, мөн 500,000 тай баат буюу 14,500 орчим ам.доллараас бага хадгаламж бүхий 16 ба түүнээс дээш насны 50 орчим сая иргэдийг хамруулж байсан бөгөөд тус улсын Үндсэн хуулийн шүүхээс өмнөх Ерөнхий сайд Сетта Тависин-ыг албан үүргээс нь чөлөөлөх шийдвэр гаргаснаар хөтөлбөрийн хамрах хүрээнд зарим өөрчлөлт орсон байна. Тайландын Хаант Улсын Засгийн газраас “Цахим хэтэвч” хөтөлбөрийн санхүүжилтийг Төсвийн тодотголын тухай хууль болон 2024 оны 09 дүгээр сарын төвлөрсөн төсвөөс гаргахаар төлөвлөж байна.  

Эх сурвалж: Nation Thailand