images

ЗАСГИЙН ГАЗРААС ЭДИЙН ЗАСГИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХЭД 300 ГАРУЙ ТЭРБУМ БААТ ЗАРЦУУЛНА

МЭДЭЭ

2024-08-21

122

Тайландын Хаант Улсын шинэ Ерөнхий сайд Петонтан Чинават-ын  Засгийн газар 300 гаруй тэрбум баатыг эдийн засгийг эрчимжүүлэхэд ашиглахаар бэлтгэж байгааг Засгийн газрын ордны эх сурвалжаас энэ Мягмар гарагт мэдэгдэв. Уг төсвийг дараахь гурван үндсэн эх үүсвэрээс бүрдүүлэх аж:

  1. Цахим хэтэвчний төлөвлөгөөний дагуу засгийн газарт 122 тэрбум баатын санхүүжилтийг хуваарилсан 2024 оны төсвийн тодотголын тухай хууль. Уг хууль нь парламентын чуулганаар хэлэлцэгдэж, одоо батлагдахаар хүлээгдэж байна.
  2. Өмнөх Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэхэд зориулж 152 тэрбум баатыг хуваарилсан 2025 оны төсвийн төсөл. Төсвийн энэ хэсгийг анх цахим хэтэвчний төлөвлөгөөнд зориулж хуваарилсан хэдий ч Засгийн газраас уг төлөвлөгөөний хамрах хүрээг өөрчилж, санал болгосон 450 тэрбум баатаас бага зардал гаргахаар шийдвэрлэсэн тохиолдолд бусад төслийг санхүүжүүлэхэд ашиглана.
  3. Өмнөх Засгийн газраас онцгой байдлын зардалд төсөвлөж, 2024 оны төсөвт тусгасан 40-50 тэрбум баат. Гэхдээ төсвийн энэ хэсгийг төсвийн жил дуусахаас өмнө баталж, ирэх 9 дүгээр сард багтаан зарцуулах ёстой аж.

Ерөнхий сайд Петонтан энэ Мягмар гарагт хэлэхдээ, Пеу Тай намаас Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийн жагсаалтыг ойрын өдөр эцэслэн гаргахгүй гэж мэдэгдээд, сайд нарын квотыг хэлэлцэж, аливаа зүйлийг эцэслэхээс өмнө нэр дэвшигч бүрийн мэргэжлийн ур чадварыг сайтар нягтлан шалгаж үзэх болно гэжээ.

Эх сурвалж: The Nation Thailand