ШУУРХАЙ МЭДЭЭ
Тайландын Хаант Улсын Үндсэн хуулийн шүүх тус улсын Сенатын 40 гишүүдээс ирүүлсэн өргөдлийн дагуу 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Ерөнхий сайд Сетта Тависиныг Засгийн газрын хэрэг эрхлэх сайд асан Пичит Чуенбаныг томилж байсан нь ёс зүйн дүрэм зөрчсөн гэх асуудлаар хуралдаж, 5-4-ийн саналаар Ерөнхий сайдын үүрэгт ажлаас нь нэн даруй чөлөөлөх шийдвэрийг гаргав.
Пичит Чуенбан нь 2008 онд Ерөнхий сайд асан Такшин Чинаватад холбогдох хэргийн улмаас шүүгчид хүнсний уутанд 2 сая баат (55,000 доллар)-ын авлига өгөхийг завдсан хэргээр 6 сарын ял эдэлж байсан юм.
Цаашид Ерөнхий сайдын албан үүргийг Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Пхунтхам Вечаячай гүйгэтгэх ажээ. Одоогийн Парламентад 25 суудалтай улс төрийн нам Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх боломжтой бөгөөд Пеу Тай намын дарга Петонтан Чинават, Чайкасем Нитисири, Бхумжайтай намын дарга, Шадар сайд бөгөөд дотоод хэргийн сайд Анутин Чарнвиракүл, Правит Вонгсуван, Тайландын Нэгдсэн Үндэстний намын дарга, Шадар сайд бөгөөд эрчим хүчний сайд Пирапан Салиратабвипха нар Ерөнхий сайдад өрсөлдөх магадлалтай байгаа юм.