images

ТАЙЛАНДЫН ДУНДАЖ ӨСӨЛТИЙН ПРОГНОЗ ИРЭХ АРВАН ЖИЛД 2.8 ХУВЬ ГЭЖ ТААМАГЛАЖ БАЙНА

МЭДЭЭ

2024-08-19

98

Angsana Council, Bain & Company болон Сингапурын DBS банкнаас гаргасан хамгийн сүүлийн тайланд АСЕАН-ны 2024-2034 он хүртэлх эдийн засгийн өсөлтийн төлөвийг харуулсан байна. Бүс нутгийн эдийн засаг жилд дунджаар 5.1%-иар өсөх төлөвтэй байгаа бөгөөд Вьетнам, Филиппин хамгийн хурдан өсөлттэй байгаа бол Тайланд 2.8%, Сингапур 2.5%-иар өсөх төлөвтэй байна.

Тайландын эдийн засгийн өсөлт 2000 оноос хойш тасралтгүй буурч, 2000-2009 онд дундаж өсөлт 4.3% байсан. Дараагийн арван жилд (2010-2019) 3.6% болж буурсан. Ковид-19 цар тахлын үед буюу 2020-2023 онд Тайландын эдийн засаг өсөөгүй.

Тайландын ирэх арван жилд аялал жуулчлалын салбар, автомашины үйлдвэрлэлийн төв болох, дэд бүтэц сайн хөгжсөн байх зэрэг Тайландын эдийн засгийг дэмжих хэд хэдэн хүчин зүйлийг тус тайланд онцолжээ. Гэсэн хэдий ч Тайландын улс төрийн тогтворгүй байдал, хүн ам зүйн өөрчлөлт зэрэг эдийн засагт нь нөлөөлж буй сорилтуудтай тулгарч байна. Хүн амын хөгшрөлт, төрөлт буурч байгаа нь дотоодын худалдан авах чадвар, бизнес эрхлэгчдэд нөлөөлж байна.

Тайландын хөгжлийн судалгааны хүрээлэнгийн (TDRI) ахлах судлаач Нонарит Бисонябут Тайландын хөгжлийн түвшинг харгалзан ДНБ жилд 2.8%-иар өсөх нь хангалттай гэж дурдав. Филиппин, Индонез, Вьетнам зэрэг хөгжлийн түвшин доогуур, хөгжлийн доод шатандаа байгаа тул илүү хурдан өсөх төлөвтэй байна. Тайланд Улс 2046 он гэхэд хөгжингүй байдалд хүрэх төлөвтэй байгааг юм.

Эх сурвалж: Nation Thailand