images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС ЭНЭ 2024 ОНЫ ЭХНИЙ НАЙМАН САРЫН БАЙДЛААР НИЙТ 21 САЯ ГАРУЙ ГАДААДЫН ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВЧ, 1 ИХ НАЯД ТАЙ БААТ БУЮУ 28.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ОРЛОГО ОЛОВ

МЭДЭЭ

2024-08-16

88

Дэлхийн зарим улсад нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдөр тохиосонтой холбогдуулан өнгөрсөн долоо хоногт Тайландын Хаант Улсад зорчих гадаадын жуулчдын тоо эрс нэмэгдсэнийг тайландын Аялал жуулчлал, спортын сайд Сермсак Понгпанич онцлов. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт энэтхэг, малайз зэрэг улсад нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдөр, Европын зарим улсад зуны амралт эхэлж, сургууль, цэцэрлэг завсарласан, харин Япон Улсад дөрвөн өдрийн турш үргэлжилсэн “Обон фестиваль” болсон нь тус улсад зорчих эдгээр улсын иргэдийн урсгал нэмэгдэхэд нөлөөлсөн гэж мэдэгдэв. Тэрбээр тус улс энэ 2024 оны эхний найман сарын байдлаар нийт 21,796,763 гадаадын жуулчин хүлээн авч, 28.5 тэрбум ам.долларын орлого олсныг тэмдэглэв. Тайландад зорчсон нийт гадаадын жуулчдаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэд хамгийн их буюу 4,398,623 иргэн зорчсон бол малайзын 3,021,624, энэтхэгийн 1,255,358, солонгосын 1,154,990, оросын 1,035,192 иргэн тус тус зорчсон байна. Өнгөрсөн долоо хоногт Япон Улсад болсон “Обон фестиваль”-тай холбогдуулан өнгөрсөн долоо хоногт Тайландын Хаант Улсад зорчсон япон иргэдийн тоо түүний өмнөх долоо хоногийн мөн үеэс 79.39 хувиар, харин Европоос ирсэн жуулчдын тоо 1.52 хувиар тус тус нэмэгдсэн байна.

Тайландын Хаант Улс өнгөрсөн долоо хоногт нийт 751,419 гадаадын жуулчин хүлээн авсан нь түүний өмнөх долоо хоногийн мөн үеэс 5.8 хувиар өссөн үзүүлэлт аж.

Эх сурвалж: Nation Thailand