ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС ЭНЭ 08 ДУГААР САРД ДОТООДЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛААС 9.4 ТЭРБУМ ТАЙ БААТ БУЮУ 267 ОРЧИМ САЯ АМ.ДОЛЛАРЫН ОРЛОГО ОЛНО
Тайландын Хаант Улсын оршин суугчид өнгөрсөн 07 дугаар сард аялал жуулчлалын зардлаа бууруулсан нь 07 дугаар сарын урт амралтын өдөр, тухайлбал 07 дугаар сарын 20-ны өдөр тохиосон “Бурхан багшийн өдөр” болон 07 дугаар сарын 27-29-ны өдөр тохиосон “Эзэн хааны төрсөн өдөр”-ийн урт амралтын өдөр тус улсын дотоодын аялал жуулчлал хүлээлтээс бага буюу 3-5 хувиар буурсан үзүүлэлтэй гарсныг тус улсын Аялал жуулчлалын газрын дарга Тапаний Киатпайбүүл онцлон тэмдэглэв. Тэрбээр энэ 08 дугаар сарын 12-ны өдөр тохиох “Эрхэмсэг хатан Сирикит-ийн төрсөн өдөр”-ийн урт амралтын өдөр буюу 08 дугаар сарын 10-12-ны өдөр тус улс 9.4 тэрбум тай баат буюу 267 орчим сая ам.долларын орлогыг дотоодын 2.6 сая жуулчдаас төвлөрүүлэхээр тооцоолж байгаа бөгөөд дотоодын аялал жуулчлал буурсан үзүүлэлтэй гарч байгаа нь амьжиргааны өртөг нэмэгдсэн, мөн борооны улирал эхэлсэнтэй холбон тайлбарлав. Тэрбээр дотоодын жуулчдын дийлэнх нь орон нутгийн сүм хийд, зоогийн газар болон түүхийн болон шашны дурсгалт газраар аялах хандлагатай байгаа бол зарим иргэд хил залгаа вьетнам, малайз, сингапур болон БНХАУ руу аялах төлөвтэй байна. Тайландын Аялал жуулчлалын газрын тооцоолсноор урт амралтын өдөр төвийн бүс хамгийн их буюу 672,000 жуулчин хүлээж авах төлөвтэй байгаа бол тус улсын хойд бүс нутаг хамгийн бага буюу 261,000 жуулчин хүлээн авах аж.
Эх сурвалж: Nation Thailand