images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД МАРИС САНГИАМПОНГСА БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОК СУ-Д БАРААЛХАВ

МЭДЭЭ

2024-08-02

42

Өнгөрсөн Пүрэв гарагт Тайландын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Марис Сангиампонгса Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хан Док Су-д бараалхаж, хоёр улсын харилцаа, цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Ерөнхий сайд Хан Док Су Тайландын Хаант Улстай цэвэр эрчим хүч, ухаалаг дэд бүтэц зэрэг салбарт эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, Тайландын Хаант Улсыг хоёр улс албан ёсоор дипломат харилцаа тогтоохоос өмнө буюу 1950-1953 онд болсон Солонгосын дайнд цэрэг илгээж байсан эртний найрсаг улсын нэг гэдгийг онцлон тэмдэглэв. Тэрбээр Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын цөмийн аюул заналхийлэл, цэргийн өдөөн хатгалгын эсрэг  нэгдсэн, тодорхой байр сууриа илэрхийлэхийг хүсэлт болгосон бол Тайландын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Марис Сангиампонгса Бүгд Найрамдах Солонгос Улстай харилцах харилцааг "маш чухал" гэж үздэгээ илэрхийлээд, "хүн хоорондын харилцаа” нь хоёр улсын найрсаг түншлэлийн үндэс суурь гэж онцолсныг Ерөнхий сайдын Ажлын албанаас мэдэгдэв. Тайландын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Марис Сангиампонгса энэ Баасан гарагт Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Чо Тэ Ёл-той уулзалт хийх аж.   

Эх сурвалж: Nation Thailand