images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС, МАЛАЙЗ УЛСЫН ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ 2027 ОНД 1 ИХ НАЯД ТАЙ БААТ БУЮУ 30 ОРЧИМ ТЭРБУМ ОРЧИМ АМ.ДОЛЛАРТ ХҮРНЭ

МЭДЭЭ

2024-07-05

118

Малайз Улсын нийслэл Куала Лумпур хотноо зохион байгуулагдсан Малайз, Тайландын Худалдааны хамтарсан хорооны 3 дахь удаагийн уулзалтаар талууд хоёр улсын хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүн болон халал аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний худалдаагаа эрчимжүүлж, хоёр улсын худалдааны эргэлтийг 2027 он гэхэд 30 тэрбум ам.долларт хүргэхээр харилцан тохиролцов. Уулзалтаар талууд хил дамнасан худалдаа, хөрөнгө оруулалтад тулгарч буй сорилтыг даван туулахад идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлснийг Тайландын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Пумтам Вечаяачай онцлов. Тэрбээр малайзын талтай хоёр улсын хил дагуух муж хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, мөн хоёр улсын зорчигч хөдөлгөөн, бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, үхэр, гахайн мах, тахианы хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүний импорт, экспортыг эрчимжүүлэхээр харилцан тохиролцсоныг тэмдэглэв. Малайз Улс Тайландын Хаант Улсын дөрөв дэх том худалдааны түнш бөгөөд хоёр улсын худалдааны эргэлт өнгөрсөн 2023 онд 25 тэрбум ам.долларт хүрсэн ба энэ оны эхний таван сарын байдлаар хоёр улсын худалдааны эргэлт 10 орчим тэрбум ам.долларт хүрсэн байна.

Эх сурвалж: Nation Thailand