images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС 2024 ОНЫ СҮҮЛИЙН ХАГАС ЖИЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТАНИЛЦУУЛАВ

МЭДЭЭ

2024-06-21

123

Тайландын аялал жуулчлалын холбоо тус улсыг зорих гадаадын жуулчдаас 200 тэрбум тай баат буюу 5.5 орчим тэрбум ам.долларын орлого олох зорилгын хүрээнд 11 "од улс"-ыг танилцуулав. Өнгөрсөн Лхагва гарагт тус холбоо энэ 2024 оны сүүлийн хагас жилд аялал жуулчлалыг дэмжих бодлогоо танилцуулсан бөгөөд энэхүү төлөвлөгөө нь жуулчдаас олох орлогыг нэмэгдүүлэх, тэр дундаа алс холын улсаас тус улсыг зорин ирэх жуулчдаас 3.5 их наяд тай баат буюу 95 тэрбум орчим ам.доллар төвлөрүүлэх Засгийн газрын зорилтыг биелүүлэхэд чиглэсэн байна. Тус холбооны Европ, Африк, Ойрхи Дорнод, Америкийн зах зээл хариуцсан дэд дарга Сирипакон Чеавсамут-ын хэлснээр алс холын улсаас ирэх жуулчдыг улсаас нь хамаарч “од улс” болон “мандаж буй од” улсын жуулчид гэж хоёр хэсэгт ангилах бөгөөд эхний ангилалд тус улсад өмнө нь зорчиж байсан Оросын Холбооны Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Франц Улс иргэд багтах бол үлдсэн ангилалд Канад Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Данийн Хаант Улс, Саудын Арабын Хаант Улсын иргэдийг багтаах аж. Тэрбээр эдгээр улсын иргэдийг 11 “од улс” гэж нэрлэж байгаа нь тухайн улсын эдийн засгийн тогтвортой байдлаас гадна тайландын аялал жуулчлалын салбарт оруулсан орлого болон тус улс руу шууд нислэг хийх боломж зэргийг харгалзан үзжээ. Тус холбооноос дээр нэр дурдсан 11 “од улс”-ын иргэд рүү чиглэсэн аялал жуулчлалын таатай үйл ажиллагаа, арга хэмжээ авахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: Nation Thailand