ЯПОН УЛСЫН “RAKUTEN” ЦАХИМ ХУДАЛДААНЫ ПЛАТФОРМД БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН ГАРГАНА
Тайландын Хаант Улсын Худалдааны яамны харьяа Олон улсын худалдааг дэмжих газар Япон Улсын “Rakuten Group Inc.” хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Энэхүү баримт бичгийн дагуу Тайландын Хаант Улсын 2000 гаруй бараа бүтээгдэхүүнийг Япон Улсын “Rakuten” цахим худалдааны платформоор дамжуулан борлуулах ажээ. Тус улсад жасмин будаа, гоо сайхан болон гэрийн тэжээвэр амьтдын зэрэг тай бараа бүтээгдэхүүн эрэлттэй байдаг бөгөөд жилд 204 сая иен (1.4 сая ам.доллар)-ий орлого олдог тухай Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Пунтам Вечаячай мэдэгдэв. “Rakuten”-ны цахим худалдааны платформ нь 50 сая гаруй идэвхтэй хэрэглэгчтэй Япон Улсын цахим худалдааны тэргүүлэгч платформ бөгөөд тай бүтээгдэхүүнийг платформдоо нэмж оруулснаар жилд дор хаяж 145 сая баат (4 сая ам.доллар)-ын орлого олно гэж найдаж байгаагаа Худалдааны сайд Пунтам Вечаячай онцолсон юм.
Худалдаалагдаж буй бараа бүтээгдэхүүний чанарыг Тайландын Хаант Улсын Худалдааны яам сайтар шалгадаг бөгөөд цаашид Европ болон Ойрхи Дорнодод бараа бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөж байгаа ажээ.
Эх сурвалж: Nation Thailand