images

СЕНАТЫН ТАНХИМЫН СОНГУУЛИЙН ӨРГӨДЛИЙН МАЯГТ ТАРААЖ ЭХЛЭВ

МЭДЭЭ

2024-05-12

135

Тайландын Хаант Улсын Сонгуулийн хороо өнгөрсөн Баасан гарагт Сенатын танхимын сонгуульд оролцох өргөдлийн маягтыг тарааж эхэлсэн бөгөөд эхний өдөр 2000 орчим иргэний өргөдөл авсан тухай мэдэгдэв. Тус сонгуульд нэр дэвшигчид өдөр бүр 8:30-16:30 цагт дүүрэг болон мужийн бүртгэлийн байгууллагаас маягтыг авч болох ажээ. Сонгуулийн товыг Бямба гарагт төрийн хэвлэлд нийтэлсэн бөгөөд дүүрэг, орон нутаг, улсын хэмжээнд 6 дугаар сарын 9, 16, 26-ны өдөр тус тус зохион байгуулагдах юм. Сенатын танхимын гишүүд олон нийтээс шууд сонгогдохгүй, сонгуульд нэр дэвшигчид санал өгдөг онцлогтой. Энэ жилийн Сенатын танхимын сонгуульд 100,000 орчим нэр дэвшигч өрсөлдөх магадлалтай байгаа ажээ. Улсын хэмжээнд буюу сүүлийн шатны санал хураалтаар 20 мэргэжлийн бүлэгт хуваагдсан нэр дэвшигчдийн эхний 10-т хамгийн олон санал авч жагссан нэр дэвшигчийг сонгож, нийт 200 сенаторыг сонгох юм.

Эх сурвалж: Bangkok Post