images

ДЭЛХИЙН УСНЫ 10 ДАХЬ ФОРУМ БАЛИ АРАЛД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

МЭДЭЭ

2024-05-20

138

Бүгд Найрамдах Индонез Улсын Бали аралд Дэлхийн усны 10 дахь форум зохион байгуулагдаж байна. Тус форумд 2,500 төлөөлөгчид оролцож байгааг бөгөөд нээлтийн арга хэмжээнд улсын Ерөнхийлөгч Жоко Видодо оролцоно. Түүнчлэн америкийн тэрбумтан Илон Маск, Дэлхийн усны зөвлөлийн ерөнхийлөгч Лоик Фаушон нар уг форумд үг хэлэх ажээ.

Нээлтийн ёслолын дараа улс төр, сэдэвчилсэн болон бүс нутгийн үйл явцын салбар хуралдаан болон бусад арга хэмжээ зохион байгуулагдана.

Тус форум үеэр, усны аюулгүй байдал, хөгжил зэрэг устай холбоотой чухал сэдэв, ялангуяа хүн болон байгальд зориулсан ус, гамшгийн эрсдэлийг бууруулах, засаглал болон хамтын ажиллагаа, усны дипломат ажиллагаа (hydro diplomacy); усны тогтвортой санхүүжилт, мэдлэг болон инноваци зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулагдана.

Эх сурвалж: Tempo