images

КИНО ЗУРАГ АВАЛТЫН ГАЗРЫГ СУРТАЛЧИЛНА

МЭДЭЭ

2024-05-19

152

Тайландын Хаант Улсын Аялал жуулчлал, спортын яам болон Соёлын яам хамтран тус улсын кино зураг авалтын газрыг сурталчилж, нийтдээ 7.5 тэрбум баат (750,000 тэрбум төгрөг)-ын орлого олохоор төлөвлөжээ.

Аялал жуулчлал, спортын яамны байнгын нарийн бичгийн дарга Аррун Бунчай хэлэхдээ, Тайландын Хаант Улсын үе үеийн Засгийн газар тайландын кино урлагийг идэвхтэй хөгжүүлж, одоогийн Ерөнхий сайд Сетта Тависины Засгийн газар кино урлагийг зөөлөн хүчний бодлогын нэг хэлбэр болгон аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх арга зам гэж үзэж байгааг онцлов. Жуулчдын сонирхлыг татдаг, дэлхийн жишигт нийцсэн алдартай зураг авалтын газар нь дэлхийн кино уран бүтээлчдийн анхаарлыг татаж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд гадаадын кино, телевизийн шоу, баримтат киноны зураг авалт олноор хийгдэж байгааг мөн Байнгын нарийн бичгийн дарга дурдав.

Тайландын Хаант Улсын Засгийн газар тус улсын нутаг дэвсгэрт зураг авалт хийж, олон улсад сурталчилсан тохиолдолд кино бүтээх зардлын 15-20 хувийг олгодог байна. Үүний улмаас кино урлагийн салбарын орлого нэмэгдэж байгаа бөгөөд эдийн засгийн үнэ цэнэ нь 2017 онд 87 сая ам.доллар буюу 3.1 тэрбум баат байсан бол өнгөрсөн онд 191 сая ам.доллар буюу 6,7 тэрбум баат болж өссөн байна.

Эх сурвалж: Bangkok Post