images

МАЛАЙЗ УЛС АСЕАН-Ы ХОЁР ДАХЬ ТОМ АВТОМАШИНЫ ЗАХ ЗЭЭЛ БОЛЛОО

МЭДЭЭ

2024-05-25

154

Nikkei Asia-аас Малайз, Тайланд, Индонез, Филиппин болон Вьетнам зэрэг улсын автомашин борлуулалтын мэдээллийг нэгтгэж, урт хугацаанд АСЕАН-ы 3 дугаарт бичигдэж байсан Малайзын борлуулалтын тоо 2024 оны 1-3 дугаар сарын хугацааны борлуулалт нь Тайландаас илүү байгаа бөгөөд Зүүн Өмнөд Азийн хоёр дахь том автомашины зах зээл болж, Азийн автомашин үйлдвэрлэгчдийн тулааны гол талбар болсон бүс нутагт томоохон өөрчлөлт оров.

Малайзын автомашины холбооны мэдээлснээр, автомашины борлуулалт эхний улиралд өмнөх оны мөн үеэс 5%-иар өсч 202,245 автомашинд хүрчээ. Энэ нь 2023 онд 11%-иар нэмэгдэж, 799,731 тээврийн хэрэгсэлд хүрч дээд амжилт тогтоосон юм.

Засгийн газрын эдийн засгийг дэмжих багцын нэг хэсэг болох дотоодод үйлдвэрлэсэн автомашины борлуулалтын татвараас чөлөөлсөн нь зах зээлийн 60 орчим хувийг эзэмшдэг үндэсний автомашины Perodua болон Proton брэндэд эдийн засгийн түлхэц өгсөн юм.

Эх сурвалж: Nikkei Asia