ЛАОС ЧИГЛЭЛИЙН ГАЛТ ТЭРГИЙГ ЭНЭ САРД ТУРШИЛТЫН ЖУРМААР АЖИЛЛЛУУЛНА
Тайландын Хаант Улсын Бангкок хот, Бүгд Найрамдах Ардилсан Лаос Ард Улсын Вьентьян хотыг холбосон төмөр замын сүлжээг нээхээр бэлтгэж байгаа бөгөөд энэ сарын сүүлээр туршилтыг эхлүүлэх гэж байгаа талаар Тайландын Төрийн төмөр зам (State Railway of Thailand)-аас мэдэгдэв. Энэхүү төсөл нь Тайландын Хаант Улсын бүс нутгийн логистикийн системийг өргөжүүлэхийн зэрэгцээ хоёр улсын хооронд аялал жуулчлал, бараа тээвэрлэлтийг сайжруулах зорилготой юм.
Тайландын Төмөр замын орлогч дарга Авирут Тонгнет Лаосын Үндэсний төмөр замын захирал Даочинда Сихараттай уулзаж, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Тайланд, Лаос, Хятад улс хоорондын бараа тээврийг хэрхэн сайжруулах талаар ярилцаж, хил дамнасан логистикийн чиглэлээр ажиллах баг бүрдүүлснийг онцолжээ. Түүнчлэн Тайландын Төрийн төмөр зам нь Лаосын төмөр замын албан хаагчдад галт тэрэгний үйл ажиллагаа, өртөөний менежмент, тасалбар худалдаа зэрэг чиглэлээр сургалт явуулсан байна.
“Удон Тани, Нон Кхай, Таналаен, Вьентьян өртөө хоорондох туршилтыг анх 5 дугаар сарын 21-ний өдөр хийхэд аливаа асуудал тулгараагүй бөгөөд Вьентьян чиглэлд өргөтгөл хийснээр эдийн засгийн үр өгөөж их байх болно” гэж Тайландын Төрийн төмөр замын орлогч дарга Авирут Тонгнет Бямба гарагт сэтгүүлчдэд мэдэгдэв.
Эх сурвалж: Bangkok Post