images

ТАЙЛАНД-ХЯТАДЫН ӨНДӨР ХУРДНЫ ТӨМӨР ЗАМ 2030 ОНД АШИГЛАЛТАД ОРНО

МЭДЭЭ

2024-05-10

152

Тайландын нийслэл Бангкок хотоос хойд бүс нутгийн Нонг Хай хүртэлх Тайланд-Хятадын өндөр хурдны төмөр зам 2030 онд ашиглалтад орно гэдгийг тус улсын Шадар сайд бөгөөд Тээврийн сайд Сурияа Жуангрунгруангкит мэдэгдэв. Нийт 341 тэрбум тай баат буюу 9.2 тэрбум ам.долларын өртөгтэй энэхүү мега төслийн 31 дэх удаагийн хамтарсан хорооны хурал өнгөрсөн Лхагва гарагт БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болсон бөгөөд хуралд Тайландын талаас Шадар сайд бөгөөд Тээврийн сайд Сурияа Жуангрунгруангкит, Хятадын талаас Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Вү Хао нар оролцсон байна. Энэхүү өндөр хурдны төмөр зам нь БНХАУ-ын "Бүс ба Зам" санаачилгын хүрээнд Лаосаар дамжин Тайланд, Хятадыг холбох бөгөөд хамтарсан хорооны хурлаар Тайландын Тээврийн сайд Сурияа Жуангрунгруангкит тус улс Төрийн төмөр замын 2024 оны төсвийг ашиглан хойд бүс нутгийн Нонг Хай хот болон Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын нийслэл Вьентьян хотыг холбосон “Меконг”-ийн хурдны галт тэрэгний шинэ гүүрийг барихаар төлөвлөж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр Тээврийн яамны дэргэдэх Төмөр замын технологийн судалгаа, хөгжлийн агентлагийг Тайланд, Хятад, Лаос гурван улсын хооронд технологи, инновац нутагшуулах ажлыг хариуцан ажиллах төв байгууллагаар сонгон ажиллуулах саналаа Хятадын талд гаргасан байна.

Эх сурвалж: Nation Thailand