images

ХӨЛ БӨМБӨГИЙН ДОМОГТ ТОГЛОГЧИД “FIFA” БУЮУ ОЛОН УЛСЫН ХӨЛ БӨМБӨГИЙН ХОЛБООНЫ 74 ДЭХ УДААГИЙН ИХ ХУРАЛД ОРОЛЦОХООР ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫГ ЗОРЬЖ БАЙНА

МЭДЭЭ

2024-05-10

181

Ирэх долоо хоногт Тайландын нийслэл Бангкок хотноо болох Олон улсын Хөл бөмбөгийн холбооны 74 дэх удаагийн их хуралд гадаад улсын 3,000 орчим төлөөлөгчид, тэр дундаа хөл бөмбөгийн домогт тоглогчид оролцоно. Тайландын Хаант Улс Олон улсын Хөл бөмбөгийн холбооны 74 дэх удаагийн их хурлыг зохион байгуулснаараа тус хурлыг зохион байгуулсан Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн анхны улс болж байгаагаараа онцлог аж. Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд, мөн хөл бөмбөгийн алдарт “Liverpool” багийн идэвхтэй хөгжөөн дэмжигч Сетта Тависин өнгөрсөн 2023 оны 09 дүгээр сард Олон улсын улсын Хөл бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жианни Инфантино-той уулзах үеэрээ тус улс энэхүү хурлыг зохион байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлж байсан байна. Тайландын Хаант Улсын Спорт, аялал жуулчлалын сайд Сермсак Понгпанит энэхүү үйл явдал нь тус улсын аялал жуулчлал, соёл, өв уламжлал, амьдралын хэв маягийг дэлхийд сурталчлан таниулах чухал ач холбогдолтой үйл явдал болж байгааг онцлоод, Олон улсын Хөл бөмбөгийн холбооны 74 дэх удаагийн их хурлыг зохион байгуулснаараа тус улс 228 сая тай баат буюу 6.2 сая ам.долларын ашиг олж, 160 гаруй ажлын байр шинээр бий болгох аж. Олон улсын Хөл бөмбөгийн холбооны 74 дэх удаагийн их хурлаар Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 2027 оны тэмцээнийг зохион байгуулах улсыг сонгон шалгаруулах юм байна.

Эх сурвалж: Nation Thailand