images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ПУКЕТ ХОТ ДЭЛХИЙН ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН “GSTC 2026” БАГА ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОТООР СОНГОГДОВ

МЭДЭЭ

2024-04-26

154

Тайландын Хаант Улсын Пукет хот Дэлхийн тогтвортой аялал жуулчлалын зөвлөлийн “GSTC 2026” бага хурлыг зохион байгуулах хотоор сонгогдсоныг Тайландын Яармагийн товчооноос мэдэгдэв. Дэлхийн тогтвортой аялал жуулчлалын зөвлөл нь ногоон болон нүүрстөрөгчийн хийн ялгарал багатай аялал жуулчлалын урт хугацааны хөгжлийн үзүүлэлт, стандартыг тогтоодог дэлхийн аялал жуулчлалын байгууллага бөгөөд тус зөвлөлийн гүйцэтгэх удирдлага өнгөрсөн Пүрэв гарагт Шведийн Хаант Улсын Стокхолм хотноо хуралдаж, тус зөвлөлийн 2026 оны бага хурлыг зохион байгуулах хотыг сонгон шалгаруулсан байна. Тайландын Яармагийн товчооны мэдэгдсэнээр энэхүү бага хурлыг зохион байгуулснаар Пукет, Краби, Панг-Нга, Ранонг, Транг, Сатун мужийг багтаасан Андаманы эдийн засгийн коридорын нэр хүндийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой аж. “Сэргээгдэх аялал жуулчлал” сэдвийн дор зохион байгуулагдах энэхүү бага хуралд дэлхийн 60 улсын аялал жуулчлалын болон үйлчилгээний салбарын 700 гаруй төлөөлөгчид оролцох бөгөөд  орон нутгийн эдийн засагт 50 сая тай баат буюу 1.4 сая ам.долларын орлого оруулах төлөвтэй байна.

Эх сурвалж: Nation Thailand