ТАЙЛАНДЫН ТӨВ БАНК БОДЛОГЫН ХҮҮГЭЭ БУУРУУЛАХ АСУУДЛААР ХӨДЛӨХГҮЙ БАЙНА
Тайландын Төв банк (Bank of Thailand)-ны Мөнгөний бодлогын хорооны гишүүдийн санал хураалтаар бодлогын хүүг 2.5 хувьд хэвээр үлдээх шийдвэр гарсны дараа ТХУ-ын Ерөнхий сайд Сетта Тависин бодлогын хүүг бууруулах нь хэрэглээ, экспорт, аялал жуулчлалд ашигтай гэж мэдэгдэв. Тэрээр хэлэхдээ, ДНБ-ний 60 хувийг бүрдүүлдэг Тайландын экспорт зээлийн бодлогын хүү буурвал сулраад буй тай баатын ханшид эерэгээр нөлөөлнө гэв. Суларсан баат нь ДНБ-ий 20 хувийг бүрдүүлдэг аялал жуулчлалд ашигтай, учир нь гадаадын жуулчид Тайландад илүү их бүтээгдэхүүн худалдан авах боломжтой гэж мэдэгдэлдээ дурджээ.
ТХУ-ын эдийн засаг энэ онд хувийн хэрэглээ болон аялал жуулчлалын дэмжлэгтэйгээр өнгөрсөн жилтэй харьцуулахад өсөх төлөвтэй гэж Тайландын Төв банкны мэдэгдэлд дурдсан байна.
“Бодлогын хүүгийн өнөөгийн ханш нь макро санхүүгийн тогтвортой байдлыг хангахад тустай, бүтцийн саад тотгорыг шийдвэрлэхэд мөнгөний бодлогын үр нөлөө хязгаарлагдмал байгаа тул Мөнгөний бодлогын хорооны гишүүд бодлогын хүүг хэвээр үлдээх шийдвэр гаргасан” гэж Тайландын Төв банкнаас мэдээлэв.
Эх сурвалж: The Nation Thailand