images

ЕРӨНХИЙ САЙД СРЕТТА ТАВИСИН ТАЙЛАНДЫН ШИНЭ ЖИЛ БОЛОХ УСНЫ БАЯР-“СОНГКРАН”-НЫ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ, АРД ИРГЭДДЭЭ САЙН САЙХНЫГ ХҮСЭН ЕРӨӨВ

МЭДЭЭ

2024-04-12

207

Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Сретта Тависин өнгөрсөн Пүрэв гарагт Тайландын шинэ жил болох “Сонгкран”-ны баярыг тохиолдуулан Засгийн газрын ордонд болсон ёслолын арга хэмжээнд оролцов. Энэ жилийн хувьд Тайландын шинэ жилийн баяр 04 дүгээр сарын 13-ны өдөр тохиож байгаа бөгөөд энэ нь тус улсын ахмадын өдөр болон гэр бүлийн өдөр зэрэг нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдөртэй давхцаж байгааг харгалзан тус улсын Засгийн газраас ард иргэдийг төрсөн нутагтаа очиж, гэр бүлийн гишүүдтэйгээ уулзах боломжийг олгох зорилгоор 04 дүгээр сарын 12-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарлав. Ерөнхий сайд Сретта Тависин ард иргэддээ аз жаргал, эрүүл энхийг хүсээд, Тайландын сайн сайхны төлөө ажиллах эрч хүчтэй байхыг уриалаад, ирэх жил илүү сайхан жил байхыг ерөөв. Засгийн газрын ордонд болсон энэхүү ёслолын арга хэмжээнд Ерөнхий сайд Сретта Тависин-ээс гадна тус улсын Шадар сайд Сомсак Тепсутин, Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Пхумтам Вечаяачай, Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Парнпри Бахиддха-Нукара, Шадар сайд бөгөөд Эрчим хүчний сайд Пирапан Салиратавибхага болон Ерөнхий сайдын Ажлын албаны дарга Чула-Пуангпэтч зэрэг төрийн өндөр албан тушаалтан оролцов.

Эх сурвалж: Nation Thailand