МЬЯНМАРЫН ХУНТА ЦЭРГЭЭ ТАТАН АВАХЫН ТУЛД ТХУ-Д ХҮСЭЛТ ГАРГАВ
Мьянмарын хунтын 600 гаруй цэрэг Ням гарагийн шөнө Карены үндэсний эвсэл болон холбоотны хүчинд бууж өгсний дараа Мявядди хотоос дүрвэсэн цэргийн албан хаагчдаа татан авахын тулд ТХУ-ын Мэй Сот хотын нисэх онгоцны буудалд газардах зөвшөөрөл хүсэв. Өнөөгийн байдлаар хунтын дэглэм Хятадтай хиллэдэг Шан муж болон Бангладештай хиллэдэг хамгийн баруун захын Ракхайн мужийн өөрийн хяналт дор байсан хотыг алдаад байна.
Өнгөрсөн оны 10 дугаар сарын сүүлээс эхлэн Мьянмар даяар өрнөж буй эсэргүүцэлд хунта их хэмжээний хохирол амссан тул бүх нийтийн дайлчилгаа явуулах шийдвэрийг гаргасан. Мьянмараас ТХУ-д суугаа ЭСЯ нь Ням гарагийн орой тус улсын ГХЯ-нд “тусгай зорчигч, ачаа” авахын тулд ATR 72-600 онгоцыг Мэй Сот нисэх онгоцны буудалд 72 цагийн турш газардах зөвшөөрөл хүссэн байна.
Мьянмарын Худалдааны яамны мэдээлснээр, энэ оны 2 дугаар сарын байдлаар Мявядди шалган нэвтрүүлэх боомтоор хийсэн худалдаа өнгөрсөн жилээс 40 хувиар буурч, 1.085 тэрбум ам.долларт хүрсэн байгааг мэдэгдсэн.
Эх сурвалж: The Nation Thailand