images

БҮГД НАЙРАМДАХ ИНДОНЕЗ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЖОКО ВИДОДО “FATF”-ЫН ГИШҮҮНЭЭР НЭГДЭН ОРСОН ТУХАЙ ЗАРЛИГ ГАРГАВ

МЭДЭЭ

2024-04-09

209

Бүгд Найрамдах Индонез Улс “FATF”ын 40 дэх гишүүнээр элссэний дараа тус улсын Ерөнхийлөгч Жоко Видодо 2024/14 дүгээр зарлигт гарын үсэг зурав. Зарлигт гарын үсэг зурсан нь Бүгд Найрамдах Индонез Улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх амлалтыг бэхжүүлж байна. “FATF”-ын гишүүнчлэл нь олон давуу талтай, тухайлбал, үндэсний эдийн засгийн итгэлийг нэмэгдүүлэх, индонезийн санхүүгийн систем, шударга байдлын талаарх ойлголтыг сайжруулахад тустайгаас гадна дотоодын санхүүгийн нөхцөл байдлын талаарх эерэг ойлголтыг гадаадын хөрөнгө оруулагчдад хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж тус улсын Санхүүгийн мэдээллийн албанаас онцлов.

Мөн “FATF”-ын гишүүнчлэл нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсгийг түгээн дэлгэрүүлэхтэй тэмцэхэд олон улсын хамтын ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлнэ.

Эх сурвалж: Antara News