ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛС ТЭНГИСИЙН ЦЭРГИЙН ХАМТАРСАН СУРГУУЛИЛТ ХИЙНЭ
Бүгд Найрамдах Франц Улсын тэнгисийн цэргийн "Vendémiaire" хөлөг онгоц Тайландын Хаант Улсын Тэнгисийн цэргийн хүчинтэй хамтарсан сургуулилт хийхээр 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Бангкок хотын боомтод хүрэлцэн ирэв. Тэнгисийн цэргийн "Vendémiaire" хөлөг онгоцны командлагч Себастьян Дроуэлле-ын мэдэгдсэнээр Зүүн Өмнөд Азийн улс болон Энэтхэг, Номхон далайн тэнгисийн зохицуулалтын төвтэй хамтран зохион байгуулж буй 6 сарын хугацаатай “ASIE” ажиллагааны хүрээнд Тайландын Тэнгисийн цэргийн хүчинтэй техникийн болон навигацийн чиглэлээр хамтарсан сургуулилт хийх, харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхээр зорьж байгаа ба улмаар Вьетнам, Филиппин, Бруней, Австрали зэрэг улс руу явахаар төлөвлөж байгаа ажээ.
Францын тэнгисийн цэргийн "Vendémiaire" хөлөг онгоцыг 1993 онд Францын Сент-Назар хөлөг онгоцны үйлдвэрт үйлдвэрлэсэн бөгөөд энэхүү хөлөг онгоц нь хүмүүнлэгийн тусламж хүргэх, тандалт, судалгаа хийх, нэн ялангуяа хууль бус наймаа болон Францаас алслагдсан бүс нутагт загасчдын эрх ашгийг хамгаалахад зориулагдсан аж. Тус хөлөг онгоц нь 93.5 метр урт, 14 метр өргөн, 36.4 метр өндөртэй бөгөөд нийт 94 офицер ажилладаг байна.
Эх сурвалж: Nation Thailand