ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХЫГ ЭРЭЛХИЙЛЖ БАЙНА
Тайландын Хаант Улсын Худалдааны яамны харъяа Худалдааны бодлого, стратегийн алба (Trade Policy and Strategy Office) тус улсыг АСЕАН-ны бусад улсаас цөөн чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан байгааг харгалзан Засгийн газрын эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хүрээнд бусад улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлэх саналыг хүргүүлсэн байна.
Тайландын Хаант Улс 19 улстай чөлөөт худалдааны хэлэлцээртэйгээс зургаа нь Австрали, Шинэ Зеланд, Япон, Энэтхэг, Перу, Чили зэрэг улстай байгуулсан хоёр талын хэлэлцээр бөгөөд 8 нь бүс нутаг, АСЕАН-ны түвшинд юм.
Худалдааны бодлого, стратегийн албаны захирал Пунпонг Найянапакорн хэлэхдээ тус улс Номхон далай, Өмнөд Америк, Европын Холбоо, Евразийн улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байхгүйн байгаа нь Вьетнам, Индонезитай харьцуулахад сул тал бөгөөд Тайландын Хаант Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хүрээнд эдгээр бүстэй хэлэлцээр байгуулахад анхаарал хандуулах шаардлагатайг мэдэгдэв.
Өнгөрсөн онд Тайландын Хаант Улс чөлөөт худалдааны түнш улсад нийт 167.2 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн экспортолсон бол Вьетнам Улс 223.89 тэрбум долларын бүтээгдэхүүн, Индонези Улс 181.66 тэрбум долларын бүтээгдэхүүн экспортолсон байна.
Эх сурвалж: The Nation Thailand