СОЁЛЫН ЯАМ МУАЙ ТАЙ, ТАЙЛАНДЫН ҮНДЭСНИЙ ХУВЦАСЫГ ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛЭХЭЭР ЗОРЬЖ БАЙНА
Соёлын яамнаас энэ 3 дугаар сарын 26-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагад (ЮНЕСКО) хүргүүлэхээр Муай Тай болон тайчуудын үндэсний хувцасны талаар танилцуулга хийх гэж байгааг Засгийн газрын ордны хэвлэлийн эх сурвалжаас мэдээлсэн байна. “Муай Тай: Тайландын уламжлалт бокс”, “Чуд тай: Тайландын үндэсний хувцасны мэдэгдэхүүн, гар урлал, уламжлал” сэдэвт уг танилцуулга нь НҮБ-ын тус байгууллагаас хүлээн зөвшөөрүүлж, дэлхийн хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалтад оруулах зорилготой юм. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ЮНЕСКО-ийн энэхүү жагсаалтад Тайландын уламжлалт шинэ жилийн баярболох Сонгкраныг оруулсныг зарласан. Энэ үйл явдлыг тэмдэглэх зорилгоор засгийн газраас энэ жилийн Сонгкран наадмын хугацааг 3 хоног байсныг 21 хоног болгон сунгаж, ирэх 4 дүгээр сарын 1-21-ний хооронд тэмдэглэхээр болсон. Тайландын Хаант Улсын соёлын өвийг ЮНЕСКО-д хүлээн зөвшөөрүүлэхээр зорьж байгаа нь Тайландын зөөлөн хүчний бодлогыг эдийн засгийн хөдөлгөгч хүч болгон дэмжих засгийн газрын бодлоготой нийцэж байгаа гэдгийг тус яамнаас өмнө нь мэдэгдэж байсан.
Эх сурвалж: The Nation Thailand