ЗАСГИЙН ГАЗАР “НАН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗАГВАР ХОТ” САНААЧИЛГЫГ ЭХЛҮҮЛЭВ
Тайландын Хаант Улсын Засгийн газар “Нан эрүүл мэндийн загвар хот” санаачилгын дагуу нийт 10 эрүүл мэндийн хот байгуулах санаачилгыг эхлүүлэв. Нан нь өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан олон нийтийн газар, аялал жуулчлалыг илүү хүртээмжтэй болгох санаачилгыг тусгаж буй анхны хот болох юм.
"Аялал жуулчлалын бүс, төрийн алба, эмнэлгийн үйлчилгээ, сүм хийд, нисэх онгоцны буудал зэрэг бүхий л үйлчилгээний газарт хүртээмжтэй байдлыг хангахын тулд бүх нийтийн загвар буюу бүх нийтийг хамарсан загварыг хэрэгжүүлнэ" гэж тус улсын Нийтийн эрүүл мэндийн сайд Чолнан Срикаев хэлэв.
Үүнээс гадна цаашид тус хотыг жуулчид болон орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, эрүүл мэндийн төв болгох санаачилга гарах юм.
Энэхүү санаачилга нь өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гэрээсээ гадуур бие даан үйл ажиллагаа явуулах боломжийг олгох, аялах, зорчих боломжийг хөнгөвчлөх юм.
Эх сурвалж: Bangkok Post