images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС НЬ ДЭЛХИЙН БОЛОМЖИЙН ИНДЕКСЭЭР АЗИД ЭХНИЙ 2-Т, ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД 37-Д ОРЖЭЭ

МЭДЭЭ

2024-03-20

150

Тайландын Хаант Улс нь АНУ-д төвтэй Милкен хүрээлэнгээс гаргасан Дэлхийн боломжийн индекс (Global Opportunity Index)-д Азийн шинэ болон хөгжиж буй эдийн засагтай улсын хоёрт орсон байна. Милкен хүрээлэнгийн ахлах захирал Мэгги Свитек-ийн хэлснээр Дэлхийн боломжийн индекс нь дотоодын зах зээлээс гадна боломжийг эрэлхийлж буй хөрөнгө оруулагчид болон бизнесийн орчноо сайжруулах хүсэлтэй улсад дэмжлэг үзүүлэх зорилготой гэв. Энэхүү индексийг бизнесийн төсөөлөл, эдийн засгийн суурь үзүүлэлт, санхүүгийн үйлчилгээ, институцийн тогтолцоо, олон улсын стандарт, бодлого гэсэн таван ангилалд ангилсан 100 үзүүлэлтэд үндэслэж гаргадаг байна.

Энэ жилийн Дэлхийн боломжийн индексийн жагсаалтын эхний аравт Дани, Швед, Финланд, АНУ, ИБУИНХУ, Нидерланд, ХБНГУ, Швейцарь, Норвеги, Ирланд улс оржээ. Жагсаалтын эхэнд орсон Азийн улс нь Сингапур 14-т, Япон 16-д орсон байна. Азийн шинэ болон хөгжиж буй эдийн засагтай улсын нэгдүгээрт Малайз (дэлхийн хэмжээнд 27-д), дараагаар нь Тайландын Хаант Улс (37-д), БНХАУ (39-д), Индонез (55-д), Вьетнам (65-д), Энэтхэг (72-д), Монгол Улс (78-д), Шри Ланка (82-д), Филиппин (91-д), Камбож (93-д) тус тус орсон байна. Милкен хүрээлэнгийн ахлах захирал Мэгги Свитек хэлэхдээ, 2018-2022 оны хооронд дэлхийн хэмжээнд бүх шинэ болон хөгжиж буй улсад  оруулсан хөрөнгийн 53.2 хувийг Азийн шинэ болон хөгжиж буй улсууд татсан байна. Тэрбээр "Хэдийгээр хөгжингүй улсууд тогтвортой байдлын хувьд давуу талтай ч хөрөнгө оруулагчид шинэ болон хөгжиж буй эдийн засагтай улсын зах зээлээс илүү өндөр ашиг олохыг эрэлхийлсээр байна" гэв.

Эх сурвалж: The Nation Thailand