images

МЬЯНМАРЫН ХЯМРАЛЫН ДӨРВӨН ЗҮЙЛТ ТӨЛӨВЛӨГӨӨ

МЭДЭЭ

2024-03-18

208

Тайландын Хаант Улсын Төлөөлөгчдийн танхимын Гадаад харилцааны байнгын хороо Мьянмарын хямралыг шийдвэрлэхэд туслах “дөрвөн” зүйл бүхий үйл ажиллагааны төлөвлөгөөг дэвшүүлжээ. Тус байнгын хорооны дарга, Пеу Тай намын гишүүн Ноппадон Паттама хэлэхдээ, тус зөвлөл Мьянмарын нөхцөл байдалд хяналт тавьж, хямралыг зогсоох бүх хүчин чармайлтыг дэмжих юм.

Нэгдүгээрт, Засгийн газар аюулгүй байдал, гадаад харилцааны асуудал эрхэлсэн байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулж, нөхцөл байдалд хяналт тавьж, иж бүрэн хариу арга хэмжээ авах;

Хоёрдугаарт, хил орчмын мужид орогнох иргэдийн тоо нэмэгдэхэд хүргэж болзошгүй тулалдааны хурцадмал байдлыг арилгахын тулд онцгой байдлын төлөвлөгөө гаргах шаардлагатай. Мьянмарт 4 дүгээр сард цэрэг татлагыг нэмэгдүүлэх магадлалтай байгаа тул зэвсэгт мөргөлдөөн нэмэгдэх төлөвтэй байгаа аж;

Гуравдугаарт, Засгийн газар хүмүүнлэгийн тусламжийг гурван тосгонд 10 мянган дүрвэгчээр хязгаарлах бус зэвсэгт мөргөлдөөнд нэрвэгдсэн бүх дүрвэгчийг хамруулж, тусламжийн хүрээг өргөжүүлэн АСЕАН-ыг татан оролцуулж, иж бүрэн тусламж үзүүлэх шаардлагатай.

Түүнчлэн Тайланд, АСЕАН-ны даргалагч, Хятад, Энэтхэгээс бүрдсэн "Мьянмар Тройка+" бүлгийг байгуулж, албан бус зөвлөлдөх механизмыг бий болгох зэрэг болно.

Ноппадон Паттама-гийн хэлснээр санал болгож буй механизм нь дайныг зогсоох, талууд хооронд хэлэлцээ хийх, Мьянмарт хүмүүнлэгийн тусламж үзүүлэх бүрэн эрх олгох зэрэг АСЕАН-ны таван зүйл бүхий энхийн төлөвлөгөөнд нийцэж байгаа юм.

Тайландын Засгийн газар Мьянмарын хил дээр хүмүүнлэгийн коридор байгуулж, тус улсын мөргөлдөөний улмаас дүрвэсэн хүмүүст туслахаар болж байгаа билээ. АСЕАН-ны Гадаад хэргийн сайд нар болон Мьянмарын хунтагийн төлөөлөгчийн дэмжсэн энэхүү санаачилга нь Тайланд, Мьянмарын Улаан загалмайн нийгэмлэгт АСЕАН-ны хүмүүнлэгийн тусламжийн байгууллагын хяналтан дор нийлүүлэх боломжийг олгоно. Хүмүүнлэгийн тусламжийн эхний цуваа 3 дугаар сарын 25-ны өдөр Мьянмарт ирэх ажээ.

Эх сурвалж: Bangkok Post