images

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСАД ХАГАС ДАМЖУУЛАГЧИЙН ҮЙЛДВЭРЛЭЛД ЗОРИУЛЖ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ

МЭДЭЭ

2024-03-15

180

Тайландын Хаант Улсад айлчилж буй Америкийн Нэгдсэн Улсын Худалдааны сайд Жина Раймондо дэлхийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах зорилгоор хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд зориулан Тайландын Хаант Улс дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээ амлав. Тэрбээр Тайландын Хаант Улс Америкийн Нэгдсэн Улсын хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг төрөлжүүлэх бодлогоос ашиг хүртэх боломжтойг онцолж, тус улсын аж ахуйн нэгж, байгууллага Тайландын Хаант Улсад хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байгааг тэмдэглэв. Худалдааны сайд Жина Раймондо-гийн хэлснээр Америкийн Нэгдсэн Улс нь Тайланд болон Америк тэргүүтэй Энэтхэг-Номхон далайн хөгжил цэцэглэлтийн эдийн засгийн хүрээ буюу “IPEF”-ийн гишүүн улсад хагас дамжуулагчийн үйлдвэрлэл болон нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэх хүрээнд нэмэлт хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа аж. Энэхүү хөгжил цэцэглэлтийн эдийн засгийн чуулга уулзалтыг анх 2022 онд Америкийн Нэгдсэн Улс Австрали, Бруней, Фижи, Энэтхэг, Индонез, Япон, Солонгос, Малайз, Шинэ Зеланд, Филиппин, Сингапур, Тайланд болон Вьетнам зэрэг улстай хамтран зохион байгуулсан бөгөөд “IPEF”-ийн 14 гишүүн улс нь дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувь, нийт бараа, бүтээгдэхүүн, худалдаа, үйлчилгээний 28 хувийг бүрдүүлдэг байна.

Эх сурвалж: Nation Thailand