images

МАЛАЙЗЫН ЕРӨНХИЙ САЙД АНВАР ИБРАХИМ АВСТРАЛИ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА

МЭДЭЭ

2024-03-04

170

Малайз Улсын Ерөнхий сайд Анвар Ибрахим Австрали Улсын Ерөнхий сайд Энтони Албанесийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын үеэр Анвар Ибрахим Малайз-Австралийн удирдагчдын 2 дугаар уулзалт, АСЕАН-Австралийн тусгай дээд хэмжээний уулзалтад оролцох ажээ.

Айлчлалын үеэр Малайз, Австрали улс хооронд худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, цахим эдийн засаг, кибер аюулгүй байдал зэрэг Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд тулгуурласан өргөн хүрээний хамтын ажиллагааг ахиулах арга хэмжээг авч хэлэлцэнэ.

Түүнчлэн АСЕАН-Австралийн тусгай дээд хэмжээний уулзалт нь АСЕАН-Австралийн яриа хэлэлцээний 50 жилийн ойд зориулан зохион байгуулагдаж байгаа бөгөөд АСЕАН, Австрали Улс хооронд хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, эрчим хүчний шилжилт, хүний нөөцийн хөгжил, эдийн засгийн интеграци, холболт, далайн хамтын ажиллагаа зэрэг олон салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх талаар хэлэлцэх ажээ.

Эх сурвалж: Malay Mail