АГААРЫН БОХИРДЛЫН ТООСОНЦОР (PM2.5)-ЫН УЛМААС ҮҮСЭЖ БУЙ ӨВЧЛӨЛИЙН АСУУДЛААР ХАМТРАН АЖИЛЛАНА
Тайландын Хаант Улсад PM2.5 агаарын бохирдол эрүүл мэндийн асуудал болж, халууны улирал ойртох тусам тоосны түвшин нэмэгдэх хандлагатай байгаа нь нарийн ширхэгтэй тоосонцороос үүдэлтэй амьсгалын замын өвчлөлийг даатгалд хамруулахад хүргэж байна.
TQM Insurance Brokers компани Bangkok Insurance-тай нэгдэн PM2.5 тоосжилттой холбоотой амьсгалын замын өвчний эрүүл мэндийн даатгалын шинэ төрлийг эхлүүлэв. Хэрэв даатгуулсан өвчтөн тав хоногоос дээш хугацаагаар хэвтэн эмчлүүлж, өвчтэй бол 100,000 баттай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг олгох ажээ.
Хэвтэн эмчлүүлэгчдийн хувьд амьсгалын замын цочмог халдвар (Ковид-аас бусад), зүрх судасны өвчин, эмфизем, уушгины хорт хавдар (анх удаа халдвар авсан тохиолдолд) өвчний даатгалд хамрагдах эмнэлгийн зардлыг даатгалаас хариуцах юм.
Шинэ төрлийн даатгалын бодлого нь Тайландын Хаант Улсын 6-65 насныханд зориулагдсан ажээ.
Эх сурвалж: Bangkok Post