images

ЦАХИМ ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ЯАМ ТОМ ДАТА, ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАНА

МЭДЭЭ

2024-02-26

136

Тайландын Хаант Улсын Цахим эдийн засаг, нийгмийн яам нь цахим эрин үед эдийн засгийг хөгжүүлэхийн тулд том өгөгдөл (big data) болон хиймэл оюун ухааныг (AI) ашиглахыг дэмжих зорилгоор Big Data Institute-тэй хамтран ажиллаж байна.

Энэхүү хамтын ажиллагаа нь Тайландын эдийн засгийн үндэс суурь болсон гол салбарын чадавхийг дээд зэргээр нэмэгдүүлэхийн тулд өгөгдөл нэгтгэх платформ, технологи, хиймэл оюун ухааны инновацийн хөгжлийг хурдасгах, чадварлаг албан хаагч бэлтгэх зорилготой ажээ.

"Бидний зорилго бол ирэх онд Засгийн газар болон хувийн хэвшлийн хоорондын өгөгдлийг бүрэн нэгтгэж, 3 тэрбум гаруй батын эдийн засгийн үр нөлөөг бий болгож, том дата салбарт 200 сая гаруй батын шинэ ажлын байр бий болгох явдал юм" гэж Цахим эдийн засаг, нийгмийн сайд Прасерт Чантараруантонг хэлэв.

Big Data Institute нь дата ашиглалтыг дэмжихэд чиглэгдсэн олон агентлаг, салбарт том дата хэрэглээг бий болгох зорилгоор байгуулагдсан олон нийтийн байгууллага бөгөөд Тайланд хэлээрх хиймэл оюун ухааны дэд бүтэц болох Тайландын том хэлний загварыг (ThaiLLM) хөгжүүлэх үндсэн бодлогоо хэрэгжүүлэхэд тус яаманд чухал үүрэг гүйцэтгэж буй ажээ.

Эх сурвалж: The Nation Thailand