“КОБРА ГОЛД” КОМАНД ШТАБЫН СУРГУУЛИЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Тайландын Хаант Улсад 2024 оны 2 дугаар сарын 26-наас 3 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулагдах “Кобра голд” команд штабын сургуулилтад 30 гаруй улсын төлөөлөл оролцоно.
“Цар тахлын үеэс хойш анх удаа бүрэн хэмжээнд буюу 12 өдрийн сургуулилтад 30 улсын 9,590 цэргийн алба хаагч оролцоно” гэж БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жираю Хунгсуб мэдэгдсэн.
Муай тай бокс нь “Кобра голд”-ын нэг хэсэг байх бөгөөд цаашид спортыг гадаадад сурталчлахад тусална гэж найдаж байгаагаа хэвлэлийн төлөөлөгч хэлэв.
Тайландын Нисэхийн радио навигацийн ерөнхийлөгч Нопасит Чакпитак хэлэхдээ, 43 дахь удаагийн “Кобра голд” тэмцээн 08:00-21:00 цагийн хооронд тус улсын хойд, зүүн хойд, зүүн, зүүн өмнөд хэсэгт зохион байгуулагдах тул энэ үеэр агаарын орон зайг хаах бөгөөд тус хугацаанд агаарын нислэгийн хуваарьт бага зэрэг өөрчлөлт орж магадгүйг мэдэгдэв. Тус сургуулилтад Монгол Улсаас төлөөлөгчид оролцож байна.
Эх сурвалж: Bangkok Post