ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС ЭКСПОРТЫН ЦӨӨН ХЭДЭН ТӨРЛИЙН БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮН, ЗАХ ЗЭЭЛЭЭС ХАМААРАЛТАЙ БАЙНА
Тайландын Хаант Улсын Худалдааны дэд сайд Напинтон Срисунпан тус улс экспортын цөөн хэдэн төрлийн бараа, бүтээгдэхүүнээс хамааралтай байгааг тэмдэглэж, хөдөө аж ахуйн экспортыг төрөлжүүлэх шаардлагатайг онцлов. Тэрбээр тус улсын хөдөө аж ахуйн тэргүүлэгч 5 бараа, бүтээгдэхүүн хөдөө аж ахуйн нийт экспортын 87 хувийг бүрдүүлдэг бөгөөд үүний 42 хувийг Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу экспортолдог байна. Тус улс өнгөрсөн 2023 онд хөдөө аж ахуйн экспортоос 49.2 тэрбум ам.долларын ашиг олсон бөгөөд нийт экспортын 9.4 хувийг ферм, харин 7.9 хувийг боловсруулсан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн эзэлсэн байна. Тайландын хөдөө аж ахуйн салбар тус улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний ердөө 9 хувийг бүрдүүлдэг бөгөөд тус улсын нийт хүн амын 46 орчим хувь нь фермийн аж ахуй эрхлэгчид юм. Тус улс энэ онд ферм, тухайлбал гахай, тахианы мах, өндөг, будаа зэрэг бараа, бүтээгдэхүүний экспортоос 26.8 тэрбум ам.долларын ашиг олсон нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 0.02 хувиар өссөн үзүүлэлт бол хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортоос 22.6 тэрбум ам.долларын ашиг олсон нь өнгөрсөн жилийн мөн үеэс 1.7 хувиар буурсан үзүүлэлт юм. Тухайлбал, өнгөрсөн онд тус улсын тахианы өндөгний экспорт хамгийн их түвшинд буюу 72.4 хувиар өссөн үзүүлэлтэй гарсан байсан бол цагаан будаа 29.3 хувь, жимс 22.8 хувь, мах, махан бүтээгдэхүүн 6.2 хувь, харин сам хорхой 6 хувиар тус тус өссөн байна.
Эх сурвалж: Nation Thailand