images

ЭРХЭМСЭГ ГҮНЖ СИРИВАННАВАРИ БАНГКОК ХОТЫН 69 ДЭХ УДААГИЙН ҮНЭТ ЧУЛУУНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГ НЭЭВ

МЭДЭЭ

2024-02-23

155

Тайландын Хаант Улсын үнэт чулуу, үнэт эдлэлийн салбарын дэлхийд эзэлж буй байр суурийг илтгэн харуулсан Бангкок хотын 69 дэх удаагийн үнэт эдлэлийн үзэсгэлэн худалдаа 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 14:00 цагт Бангкок хотын “Queen Sirikit National Convention Center”-т болов. Энэхүү үзэсгэлэн худалдааны нээлтийн үйл ажиллагаанд Эрхэмсэг гүнж Сириваннавари Нариратана Ражаканяа, Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Пумтам Вечаяачай, Худалдааны дэд сайд Напинтон Срисунпан, Тайландын үнэт чулуу, үнэт эдлэлийн институтийн тэргүүн Нунтаван Сукунтанага, Тайландын Олон улсын худалдааг дэмжих газрын дарга Пусит Ратанакул Серероенгрит болон холбогдох бусад төр, хувийн хэвшлийн удирдах албан тушаалтан оролцов. Эрхэмсэг гүнж Сириваннавари тус үзэсгэлэнд шинэ, залуу үеийн зохион бүтээгчдэд урам өгөх, Тайландын гар урлалыг дэлхийд харуулах зорилгоор өөрийн нэрийн “SIRIVANNAVARI” үнэт чулуу, үнэт эдлэлийн цуглуулгыг олон нийтэд дэлгэн танилцуулав. Тус үзэсгэлэн худалдаанд 1100 аж ахуйн нэгж, байгууллага 2500 бүхээг (booth)-т өөрсдийн бүтээлээр оролцож байгаа бөгөөд зохион байгуулагчдын зүгээс тус үзэсгэлэн худалдаанаас 3.3 тэрбум тай баат буюу 91 орчим сая ам.долларын ашиг олно гэж тооцоолж байна.

Эх сурвалж: Bangkok Post